倒插门女婿拆迁未分房 镇政府:此前协议不算数
Саха? буюу Яку?т (сах. Саха Сирэ; Орос: Якутия) — Орос улсын харьяат орон. ?дг?? Оросын Холбооны Улсын 83 махбод, Б?гд Найрамдах Улс нэг юм. Алс дорнодын холбооны тойрог, Алс дорнодын эдийн эдийн засгийн б?ст хамаарна.
Саха нутаг 17-р зуунаас Оросын Хаант Улсын мэдэлд орсон б?г??д 1922 онд ЗХУ-ын ЗСБН Автономит Якут Улс нэрээр ??рчл?н байгуулагдаж 1992 онд ОХУ-ын Б?гд Найрамдах Саха (Якут) Улс (БНСахУ) (сах. Саха ?р?сп??б?л?кэтэ; Орос: Республика Саха (Якутия)) болж зэрэг ахисан.
3,083,523 км2 газар нутагтайгаараа дэлхийн хамгийн том орон нутаг (Нунавутын ?мн?) хэмээн б?ртгэгддэг.
Саха (49%), орос (37%), эвэнх (2%) ардаас б?рдсэн 960 мянган х?нтэй. Албан бичигт орос, саха хэл хэрэглэнэ. Христ (38%), б?? м?рг?лд (13%) их итгэх ба шашин ш?тдэгг?й хэсэг 26 хувь эзэлнэ. Нийслэл — Якутск.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Орны нэрийг орос, саха хэлнээс эх аваад Якут, Саха гэж хоёр янзаар бичдэг. Алиныхан ч уг гарвал монгол хэлний ?зах? (?жаха? – хязгаар) гэдэгтэй холбоотой. Буриадаар Яхад (зах буюу ях + олон тооны -д), Заха гэнэ.
Газар з?й
[засварлах | кодоор засварлах]Уул ус
[засварлах | кодоор засварлах]Саха 700,000 орчим гол горхи, 800,000 орчим нуур ц??р?мтэй. ??нд: Лена (4400 км урт), Вилюй (2650 км), Оленёк (2292 км), Алдан (2273 км), Колыма (2129 км), Индигирка (1726 км) гол м?р?н, Бустах, Лабынкыр нуур дурдагдана.
Верхояны нуруу Лена м?рний з??н талаар нумран байна. Черийн нуруунд Ялалтын оргил (3147 м) с?ндэрлэжээ.
Ашигт малтмал
[засварлах | кодоор засварлах]Газрын тос, шатдаг хий, н??рс, очир эрдэнэ (дэлхийн н??цийн 25%), алт, м?нг?, цайрын н??цтэй.
Амьтан ургамал
[засварлах | кодоор засварлах]Нутгийн ихэнх хэсэг Сибирийн тайга, ойт тундр, тундрын б?ст хамаарна.
?нэг, булга, туулай, х?дэр, заарт харх, цасны хонь (аргальтай нэг овогт багтана) зэрэг ?слэг антай.
Газар з?йн зургийн цомог | |||||||||
|
Х?н ам з?й
[засварлах | кодоор засварлах]
Саха орны х?н амын тоо - 956,896 (2015 он). Нягтшил — 0.31 х?н/км2. Хотжилт — 65.3% (2015 он).
Ард т?мэн | 1939[10] | 1959[11] | 1970[12] | 1979[13] | 1989[14] | 2002[15] | 2010 он[16] |
---|---|---|---|---|---|---|---|
Саха ястан | 233 273 (56,5 %) | 226 053 (46,4 %) | 285 749 (43,0 %) | 313 917 (36,9 %) | 365 236 (33,4 %) | 432 290 (45,5 %) | 466 492 (49,9 %) |
Орос ?ндэстэн | 146 741 (35,5 %) | 215 328 (44,2 %) | 314 308 (47,3 %) | 429 588 (50,4 %) | 550 263 (50,3 %) | 390 671 (41,1 %) | 353 649 (37,8 %) |
Эвэнх ястан | 10 432 (2,5 %) | 9505 (2,0 %) | 9097 (1,4 %) | 11 584 (1,4 %) | 14 428 (1,3 %) | 18 232 (1,9 %) | 21 008 (2,2 %) |
Украйн ?ндэстэн | 4229 (1,0 %) | 12 182 (2,5 %) | 20 253 (3,0 %) | 46 326 (5,4 %) | 77 114 (7,0 %) | 34 633 (3,65 %) | 20 341 (2,2 %) |
Эвэн ястан | 3133 (0,8 %) | 3537 (0,7 %) | 6471 (1,0 %) | 5763 (0,7 %) | 8668 (0,8 %) | 11 657 (1,2 %) | 15 071 (1,6 %) |
Татар ?ндэстэн | 4420 (1,1 %) | 5172 (1,1 %) | 7678 (1,2 %) | 10 976 (1,3 %) | 17 478 (1,6 %) | 10 768 (1,1 %) | 8122 (0,9 %) |
Т??х
[засварлах | кодоор засварлах]Саха оронд саха (якут) хэмээх т?рэг угсаатан амьдарсаар ирсэн. М?н эвэнх, эвэн зэрэг тунгус угсаатан байна.
Оросын Хаант Улс Сибирийн хант улсыг байлдан дагуулснаас 17-р зуунд Сибирь даяарыг эрхэндээ оруулсан.
Оросын казак цэрэг 1632 онд Ленийн шивээг (Якутск) босгож, 1638 оноос тус нутгийн т?в болгон х?гж??лж, олон суурин нэмж ??сгэжээ.
1708 онд Сибирийн мужийг ??сгэсэн ба 1782 онд Эрх?? мужид хамааржээ. 1805 онд Якутск муж салан байгуулагдсан.
1922 оны 4 сарын 27-нд З?вл?лт Оросын харьяанд З?вл?лт Социалист Автономит Б?гд Найрамдах Якут Улсыг ??сгэн байгуулсан.
1992 онд ОХУ байгуулагдахад нутгийн ардын ?Саха? нэрийг орос хэлнээ ?рг?н хэрэглэжээ. Гэвч уламжлалт ?Якутия? энгийнээр хэрэглэгдсээр байдаг.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Одоогийн байдлаар Сахагийн нутаг дэвсгэр 32 аймаг , 2 хот болон хуваагддаг.
Нэгж | Оросоор | Сахагаар | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|---|
хот | городской округ | куорат (хороо) | 2 | Жатай | Якутск |
аймаг | муниципальный район | улуус (улс) | 32 | Абый | Алдан | Аллайыаха | Амма | Анаабыр | Булу? | ???ээ Б?л?? | ???ээ Халыма | ???ээ Дьаа?ы | Б?л?? | Горнай | Эдьигээн | Кэбээйи | Ленскэй | Мэ?э-Ха?алас | Мирнэй | Муома | Нам | Нерюнгри | Аллараа Халыма | Ньурба | ?йм?к??н | ?л??н | Орто Халыма | Сунтаар | Таатта | Томпо | Уус Алдан | Уус Маайа | Усуйаана | Ха?алас | Чурапчы | Эбээн-Бытантай |
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]
|
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. ?О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе?. Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
- ↑ Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. ?Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы?, в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
- ↑ 3.0 3.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedMin2002
- ↑ 4.0 4.1 Б?гд Найрамдах Саха (Якут) Улсын ?ндсэн хууль 53.1
- ↑ "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Эх хувилбараас архивласан: 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named2021census
- ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгд?гээр сар 2019.
- ↑ Оросын ?ндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedLanguages
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
- ↑ Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]