口了又一是什么字
Желал ад-Дин (Перс: ???? ????? ??? ??? ?????; татар: C?l?letdin; казах: J?lel?ddin; польш: D?alal ad-Din) (1380–1412) нь 1411-1412 онд Алтан Ордыг захирсан хаан юм. Тэрээр Тохтамыш хааны Тагай бег хатнаас мэндэлсэн ууган х?в??н б?г??д эцэг нь хаан ширээнээс зайлуулагдсны дараа д?? нарын хамт Москвагийн вангийн дэргэд гуйн амьдарч байгаад 1409 оноос Литва, Оросын хаад ноёдын дэмжлэгтэйгээр Алтан Ордын хаан суурингийн т?л?? тэмцэж эхэлсэн. Т??нийг Оросын т??хэнд "Зелений Салтан Тохтамышевича" гэж бичдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мангудын Едигей тэрг??тэй ноёд Тугат?м?рийн угсааны Т?м?рх?тл?гийг хаанд ?рг?мжл?н, Тохтамышыг зайлуулсны дараа 1399 онд Литва, Польшоос цэргийн тусламж авч Едигейн цэргийн эсрэг байлдаж ялагдсны дараа Тохтамыш Сибирь л?? зугтаж, х?в??д нь Москвагийн вангийн ордонд хорогдон суув. Едигей нарын з?гээс тэднийг ?г?хийг шаардсан ч, оросууд ирээд?йд ашиглахаар тооцон байлгаж, шаардлагыг эс тоов. Иймээс 1408-1409 онд Едигейгээр удирдуулсан цэрг??д оросын хотууд руу уулгалан довтлож байхад 1409 оны с??лээр Тохтамышийн нэг х?в??н Керим берди нь оросын дэмжлэгтэйгээр Сарай хотыг эзлэн, Болд хааныг х??н т?р зуур эзэгнэв. Едигей ноён оросын хотуудыг б?слэсэн цэргээ буцаан татаж Сарайг буцаан авч Керим бердийг зугтаалгав.
1410 онд Желал ад-Дин нарын татарууд Грунвальдын тулалдаанд Польш-Литвын талд байлдан гавьяа байгуулж, 1411 онд Литваас цэрэг-эдийн засгийн дэмжлэг авч Крымыг эзлэн, Сарай руу давшихад, Едигейтэй байлдаж байсан Т?м?р хаан олигтой эсэрг??цэлг?й хотоос зугтав. Хорезмд Едигейн эсрэг байлдаж асан Т?м?р хааны цэрг??д б?слэлтийг орхин буцаж Желал ад-Динтай байлдахаар Сарай руу давших зам зуур Тохтамышийн х?ргэн эмир Газан гэгч Т?м?р хаанаа алж, Желал ад-Динд бууж ?г?в.
Ингээд 1412 онд Тохтамышийн х?в??дийн ахмад Желал ад-Динийг хаанд ?рг?мжл?н, эмир Газаныг беглербег болгож, б?х цэргийг захируулав. Желал ад-Дины зарлигаар Кажулай ноёнд ?лэмж тооны цэрэг захируулан Едигейг даруулахаар илгээсэнд ялагдав. Желал ад-Дин энэ зуур Астрахань, Казань, Крым, Сарайд ??рийн нэртэй зоос гарган, Москвагийн ван нэгд?гээр Василий, Тверийн ван Иван Михайлович нарыг алба татвараа т?л?хийг шаардав. Энэ ёсоор 1412 оны 10 сарын 27 нд оросын хоёр ванг Сарайд ирэх ?ед Желал ад-Дин аль хэдийн нас барсан байв. Т??ний ?хлийн талаар мэдээ дутмаг ч, д?? нарынхаа аль нэгд алуулсан.
?мн?х Т?м?р |
Алтан Ордын Хаан 1411-1412 |
Дараах Керим берди |